Зорилго зорилт

Эрхэм зорилго:

Хүмүүнлэг ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн төрийн иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн  үйлчилгээг хүн амд шударга, ил тод,  шуурхай,  хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг аймгийн  хэмжээнд хэрэгжүүлэх.  

Үндсэн зорилт:

Нутаг дэвсгэрийн хэмжээнд улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого, төлөвлөлт явуулах, сумдын улсын бүртгэгч  нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог зохицуулахад оршино. Улсын бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бүртгэлийн үйлчилгээний  менежментийн оновчтой тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улсын бүртгэлийн шат дамжлагыг багасгаж, үйлчилгээний журмыгойлгомжтой тодорхой болгох бүртгэлийн баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх,  үнэн бодитой цахим санг үүсгэх, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг   түлхүү ашиглах зорилт тавин ажиллаж байна.  

Сэтгэгдэл үлдээх


7 − = 3