Иргэний бүртгэл

Шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэхдээ:
  •  Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрлэлтийн баталгааны хуулбар
  • Өргөдөл
  
 Шинээр гэр бүл бологсод дараах материалыг бүрдүүлнэ.
  • Хамтарч бичсэн өргөдөл
  • Хаягийн зөрчилгүй иргэний хуулбар/нотариатаар батлуулна/
  • Багийн засаг даргын тодорхойлолт 
  • Лавлагаа /иргэний бүртгэлээс/
  • Эрүүл мэндийн бичиг /нэгдсэн эмнэлэг/
  • 18000005121 дансанд 2500 төг тушаана.
 
Хүүхэд үрчлэн авахдаа дараах дараах матиарлыг бүрдүүлнэ
  • Үрчлүүлэхийг зөвшөөрсөн эцэг,эхийн өргөдөл иргэний үнэмлэхний хуулбар,гарын үсгийг нотариатаар батлуулна.
  • Үрчилж авахыг зөвшөөрсөн эцэг,эхийн өргөдөл иргэний үнэмлэний хуулбар,гарын үсгийг нотариатаар батлуулна.
  • Хүүхэд 7 наснаас дээш бол үрчлүүлэхийг зөвшөөрсөн өргөдөл.
  • Үрчилж байгаа болон үрчлүүлж байгаа эцэг,эхийн оршин сууж байгаа багийн засаг даргын тодорхойлолт.
  • Хүүхдийн талаарх иргэний архивын лавлагаа
  • Үрчилж авч буй эцэг эхийн эрүүл мэндийн бичиг/сэтгэц,сүрьеэ,арьс өнгө/
  • Үйлчилгээний хураамж /18000005121дансанд /2500 төгрөг тушаана.
 
Нас барсныг бүртгүүлэхдээ:
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа
  • Иргэний үнэмлэх /хуулбартай/
 
Иргэний овог,эцгийн нэр,нэрийн өөрчөлт хийхэд дараах баримтыг бүрдүүлнэ.
  • Овог нэр өөрчлүүлэхийг хүссэн иргэний эцэг эхийн өргөдөл,иргэний үнэмлэхний хуулбар.
  • Хүүхэд 7 наснаас дээш бол өргөдөл бичиж гарын үсэг нотариатаар батлууна.
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар
  •  Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээг эх хувиар нь авчрах мөн айтгийн ИГБ-ээс төрсний лавлагааг гаргуулна.
  • Гэрлэлтийн баталгааны хуулбар
  • Төрийн банк 18000005121дансанд 2500 төг тушаана.
 
Гэрлэлт цуцлуулахад:
  • Гэрлэлтээ цуцлуулж байгаа иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Шүүхээр цуцалсан бол шүүхийн шийдвэр
  • Лавлагаа
  • 18 нас хүрээгүй хүүхэдгүй тухай багийн засаг даргын тдорхойлолт.
  • Төрийн банк/ 1800005121 /дансанд 2500 төгрөг тушаана.
 
Аймаг хот хооронд шилжих хөдөлгөөн хиихэд:
  • Иргэний үнэмлэний хуулбар
  • Өргөдөл /шилжих тухай/
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  •  16 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  •  Ажилллаж байгаа бол ажилын газрын тодорхойлолт
  • Төрийн банк /21679 дансанд 5000 төг 1800008830 дансанд 1000 төг тушаана.
 
Сум хооронд шилжих хөдөлгөөн хиихэд:
  •  Иргэний үнэмлэний хуулбар
  • Өргөдөл /шилжих тухай/
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • 16 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Ажилллаж байгаа бол ажилын газрын тодорхойлолт
  • Төрийн банк /21679 дансанд 1500 төг 1800008830 дансанд 1000 төг тушаана.
 
Шинээр цахим үнэмлэх захиалахад дараах материалыг бүрдүүлнэ.
  • Өргөдөл
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Багийн засаг даргын тодорхойлолт
  •  ¾ хэмжээтэй  1хувь цээж зураг
  • Төрийн банк /21680 дансанд/ 15000 төгрөг  1800008830 дансанд 3300 төгрөг тушаана.
 
 Цахим үнэмлэхний сунгалт хиихэд:
  • Хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэх
  • Төрийн банк /21680 дансанд/ 15000 төгрөг 1800008830 дансанд 3300 төгрөг тушаана.
 
Цахим үнэмлэх дахин авахад:
  • Зарлуулсан бичиг /сонингийн газар /
  •  2 хувь цээж зураг
  • Төрийн банк /21680 дансанд/ 15000 төгрөг,952 дансанд торгууль 200000 төгрөг, 1800008830 дансанд 3300 төгрөг тушаана.

Сэтгэгдэл үлдээх


4 + = 6