ӨГИЙНУУР ТУС СУМАНД ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО. Монгол бахархалын өдрий гтохиолдуулан 2014.11.26- ний өдөр шинээ риргэний үнэмлэх авч буй 21 хүүхдийг хамруулсан иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулж иргэний үнэмлэхийг хүндэтгэлтэйгээр гардууллаа. 2014.11.03-нд Ёслол зохион байгуулах хөтөлбөрий гболовруулж сумын ЗДТГ- ын даргаар батлуулж 11 сарын 26-ний өдөр зохион байгууллаа. Оролцох хүүхдүүд болон сумын удирдлагуудад урилгатараасан. Сумын ИТХ-ын дарга Д.Ганчимэг, Засаг дарга Л.Алтангэрэл нар оролцож арга хэмжээг нээснээр уг арга хэмжээний ажиллагаа эхэлсэн. 16 нас хүрч шинээр үнэмлэхээ гардан авч байгаа хүүхдүүдэд иргэний үнэмлэхний ач холбогдол, хэрхэн ашиглах болон иргэн хүний эрхүүрэг хариуцлагын талаар мэдээлэл хийсэн. Ёслолын ажиллагаанд оролцсон хүүхдүүдэд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 4 хүүхдэд хэчээлийн хэрэгслэлийн багц, үлдсэн 17 хүүхдэд улсын бүртгэгч миний бие дэвтэр бал, мөн оролцсон бүх хүүхдүүдэд дурсамж хадгуулаж баяр хүргэсэн.