2014 ОНЫ 01-11САРЫН 30-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ

АРХАНГАЙ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТ 2014 ОНЫ 01 САР 02-НЫ ӨДРӨӨС 2014 ОНЫ

11 САРЫН 30-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

Тус хэлтэст 2014 оны 01 дүгээр сарын 02-оос 2014 оны 12 сарын 01 хүртэл 117 өргөдөл, гомдол ирсэн байна.Үүнийг хэлтсийн даргад тухай бүр бүртгэл хяналтын карт хөтлөн танилцуулж, холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан болно.Үүнээс Хяналтын улсын байцаагчид цохогдсон өргөдөл 68, Хуулийн этгээдийн         бүртгэгчид – 15 өргөдөл, Архивчид – 2 өргөдөл, Иргэний бүртгэлийн тасгийн даргад – 26 өргөдөл, эд хөрөнгийн тасагт – 4 өргөдөл, сумдын бүртгэгчид – 2 өргөдөл, гомдол тус тус цохогдсон байна. Өргөдөл нь хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр – 48, албан тоотоор хаасан – 37, регстрийн дугаар олгосон – 8, материал дутуу буцаасан- 4, аман хэлбэрээр өгсөн – 4, лавлагаа гаргаж өгсөн -8, үндсэн мэдээллийн санд суулгасан – 3, нас барсан он сар өдрийг залруулсан -1, байшингийн зургийг залруулсан – 1, хурууны хээний зөрчил арилгуулсан – 1, тодорхойлолтоор – 1өргөдөл, төрсний гэрчилгээний он сар өдрийг залруулсан – 1 өргөдөл гомдол тус бүрт нь хариуг өгсөн болно. АРХАНГАЙ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭСТ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдал
Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт Шийдвэрлэлт Шийдвэрлэлт /%/
Шийдвэрлэж хариу өгсөн Бусад байгууллагад шилжүүлсэн Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн Хугацаа болоогүй
Улсын бүртгэлийн хэлтэст 117 113 - - 4 100%
       Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн агуулга /%-аар/
Байгууллагын нэр Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл гомдолд эзлэх хувь/
Асуудал Тоо Эзлэх хувь
Регистрийн дугаартай холбоотой 40 34%
Лавлагаа, мэдээлэл, хуулбар хүсэх 19 14.7%
Хоршоо, ХХК хэдэн онд байгуулагдсан. 6 7%
ААН-ийн бүртгэлээс хасч өгнө үү. 1 1%
Залруулга, зөрчил арилгуулах 29 25%
Үндсэн мэдээллийн санд суулгах 7 6%
Овог солиулах 3 2.5%
Хувийн хэрэг нэхэмжлэх 2 1.3%
Шилжүүлгэ хийлгүүлэх 1 1%
Гэрчилгээ гаргуулах 3 2.5%
Цахим үнэмлэх гаргуулах 3 2.5%
Иргэнээс бүртгэгчид ирсэн гомдол 3 2.5%
Нийт 117 100%
Өргөдөл, гомдол, санал, хүсэлт /хэлбэрээр/
Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт Үүнээс
Бичгээр 11-11 төв Цахим хэлбэрээр Утсаар Биечлэн уулзсан Бусад
Улсын бүртгэлийн хэлтэс 117 117 1 - - - -
Тайлбар: Тус хэлтэст нийт 117 өргөдөл, гомдол ирсэн. Түүнээс Хяналтын улсын байцаагчид – 68 өргөдөл, Хуулийн этгээдийн бүртгэгчид – 15, архивчид -2, Иргэний бүртгэлийн тасгийн даргад – 26, эд хөрөнгийн тасагт – 4, сумдын бүртгэгчид – 2 өргөдөл, гомдол тус тус очиж хариуг хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр, лавлагаа болон албан тоот, тодорхойлолт хэлбэрээр гаргасан. Үүнийгээ иргэдэд мэдээлсэн болно.