ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦАС МӨСНИЙ БАЯР

musnii bayrАрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит цас мөсний баяр долоо дахь жилдээ “Цэвэр агаар, идэвхитэй хөдөлгөөн” уриан доор аймгийн нийт албан байгууллагын ажилчин албан хаагчид, иргэдийн дунд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.Иргэд хөдөлмөрчдийг эрүүл, цэвэр агаарт идэвхитэй хөдөлгөөнд хамруулах, байгууллага хамт олны үйл ажиллагааг идэвхижүүлэх, иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилготой зохиогддог цас мөсний баяр энэ жил “Цэвэр агаар идэвхитэй хөдөлгөөн” уриатайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Хэдийгээр цас ороогүй бараандуу байгаа ч аймгийн төвөөсөө 3 орчим км-ийн зайтай орших Тамирын голын мөсөн дээр албан байгууллагууд өөрийн нэрэмжит мөсөн хотхон байгуулж, хамт олноороо үндэсний дээл хувцасаараа жигдрэн амралтын өдрийг цэвэр агаарт спортын олон сонирхолтой тэмцээн уралдаанд оролцон идэвхитэй өнгрөөлөө. Энэ жилийн мөсний баярын арга хэмжээнд ойролцоогоор 1000 гаруй иргэд хамрагджээ.