Slide background
Slide background
Slide background
Slide background

Удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн боллоо

Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Вандансүрэн нь   0000111.           2015 оны 03 сарын 18-20 –ны өдрүүдэд УБЕГ-аас зохион байгуулсан удирдах ажилтны сургалт, зөвөлгөөнд оролцоод ирлээ. Сургалт, семинарын үеэр Бүтээлийн тухай ойлголт, Байгуулгын төгөлдөршил, Эрсдлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь, Эрсдлийн үнэлгээ хийх аргачлал, Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Хүний нөөцийн бодлого, Хүний эрхэд суурилсан хандлага, Авилга ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх нь  зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш нар хичээл зааж сургалт хийхийн зэрэгцээ УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар өөр өөрсдийн байгуулгын чиг үүргийн дагуу 2014 онд хийсэн ажил 2015 оны зорилтоо танилцуулж  илтгэл тавин, зөвөлгөө өглөө. Түүнчлэн 2015 оны 03 сарын 18 –ны өдөр тус хэлтсийн дарга нь УБЕГ-ын даргын зөвлөлд 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2015 оны зорилтоо танилцуулсан байна. Сургалтын 3 дахь өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж зарим асуудлыг шийдвэрлэсэн нь нийлээд үр дүнтэй ажил болсон байна. Сургалтын дараа 2014 оны үр дүнгийн гэрээ дүгнэж шагнал гардуулан, аймгуудын хэлтсийн дарга нар УБЕГ –ын даргатай 2015 оны үр дүнгийн гэрээгээ байгуулжээ.   10101.
[LayerSliderWP] Slider not found