ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА, СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ.

330       Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулалт зохион явууллаа. Тус хэлтэс нь уг сургуулийн үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдлагыг доорх бүртэлдэхүүнтэй байгууллан сургалт арга хэмжээнд идэвхтэй оролцлоо. Үүнд: Штабын дарга: Хяналтын улсын байцаагч /Б.Мөнхзул/ Төлөвлөлт бэлэн байдал, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтан: ИБ-ийн тасгийн дарга  /Ц.Мөнхтамир/ Холбоо, зарлал мэдээлэл хариуцсан ажилтан: МТА /Л.Санжаажамц/ Ар тал, хангалт хариуцсан ажилтан: ЭХЭБ-ийн тасгийн дарга  /Д.Отгонбилэг/ Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан: ХЭ-ийн Улсын бүртгэгч /Ж.Ванданлхам/ Дадлага, сургуулиар аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үүргэвчний бэлэн байдалд үзлэг шалгалт хийж, гал унтраах тактикийн сургуулийг уялдуулан зохион байгуулав.   3300     33000