Slide background
Slide background
Slide background
Slide background

АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

01   Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн бүх сумдын улсын бүртгэгч нарыг хамруулсан нэгдсэн сургалт семинарыг 2015 оны 03 сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалт семинараар 2014 онд хийж хэргжүүлсэн ажлаа хэлэлцэж, 2015 оныхоо зорилтыг тодорхойлон, сумын бүртгэгч нар  үр дүнгийн гэрээгээ хэлтсийн даргатай байгууллав. Улсын бүртгэлийн хэлтсийнхэн 2015 оныг газар өмчлөлийг эрчимжүүлэх, иргэдийн хаягийн зөрчлийг арилгах жил болгон зарлаж, хэлтсийн даргын зүгээс энэ чиглэлд анхаарч ажиллахыг нийт ажилтнуудад үүрэг болголоо. Уг сургалт семинараар аймгийн УБХ-ээс гадна аймгийн ЗДТГ-аас “Архангай аймагт хийгдсэн бүтээн байгуулалт, цаашдын зорилго зорилт”, Хууль зүйн хэлтсээс “Төрийн албан хаагчийн харилцааны ёс зүй”, аймгийн Өмчийн албанаас “Сумдад хувьчлагдсан орон сууц, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхэд тулгамдаж буй асуудал, түүний шийдвэрлэлт”, Цагдаагийн газраас  “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүний хэрэгжилт”, аймгийн Тагнуулын хэлтсýээс “Байгууллага, хувь хүний нууцын тухай хууль, түүний  хэрэгжилт”зэрэг сэдвүүдээр  сургалт семинар өгсөн бөгөөд мөн  “Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Шилэн дансны тухай хууль, түүний хэрэгжилт” зэрэг асуудлаар холбогдох мэргэжилтэнүүд  сургалт мэдээлэл  өглөө. Энэ үеэр албан хаагчдын дунд “Гар бөмбөг, Ширээний тенисс”-ний  тэмцээн зохион байгуулан дүгнэхэд  гар бөмбөгийн тэмцээнд С.Баттулга ахлагчтай баг 1-р байр, Г.Даваажаргал ахлагчтай баг 2-р байр,  Б.Мөнхзул ахлагчтай баг  3-р байрыг  тус тус эзэллээ. Ширээний тениссний   тэмцээнд Эрэгтэй  1-р байрт  Б.Мөнхзул, 2-р байрт  Д.Баттөмөр, 3-р байрт С.Баттулга шалгарч, эмэгтэй 1 байрт  Д.Орхонтуяа, 2-р байрт Ц.Мөнхтамир, 3-р байрт  Ч.Нансалмаа  нар тус тус  шалгаран  Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. 71 Scan_20150331_192252     04   05       03     01
[LayerSliderWP] Slider not found