Slide background
Slide background
Slide background
Slide background

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бүртгэлийн байгууллагын 75 жилийн ойг угтан зохион байгуулж буй нэрэмжит туг аялуулах арга хэмжээ  Архангай аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд ерөнхий газраас өгсөн удирдамж, чиглэлийн дагуу төлөвлөгөө батлан,  тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

Архангай аймгийн бүртгэлийн хэлтэс дээрх аяны хүрээнд эхний ээлжинд аймгийн хэмжээнд иргэний баримт бичиг, хаягийн зөрчил арилгах 14 хоногийн аян зарлаад зогсохгүй энэ хугацаанд иргэний цахим үнэмлэхийн торгуулийн хэмжээг 5000 төгрөг болгон бууруулсан аж.  Мөн Эрдэнэтандал сум, Эрдэнэбулган сумдуудад  бүртгэлийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилгоор Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, газар өмчлөх  эрх, үл хөдлөх хөрөнгийн болон бусад төрлийн бүртгэлийн үйлчилгээний хураамжийг энгийн болгож иргэдэд гэрчилгээг өдөрт нь багтаан олгож, шуурхай үйлчилсэн байна.

 
[LayerSliderWP] Slider not found