Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд зөвлөгөө, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор лавлах утсыг ажиллуулж байна.

logo-3 copy copy  Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд төрийн байгууллагын мэдээллийг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор 70332143, 93081011 лавлах утсыг ажиллуулж эхэлсэн байна. Ингэснээр иргэд Улсын бүртгэлийн тухай хууль, бүрдүүлэх материалын жагсаалт болон зөвлөгөө, мэдээллийг шуурхай авах боломжтой юм. Ажлын өдрөөр  900-1730  цагийн хооронд тогтмол ажиллаж байна.