ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ЭРҮҮЛ МЭНД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2017 оны 04 сарын 05-ны өдрын А/07 тоот хэлтсийн даргын тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй Хөдөлмөрийн аюулгүй Байдлын зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Зөвлөлийн гишүүд, Хэлтсийн дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын, Хөдөлмөр эрхлэлтын хэлтэстэй хамтран 2017 оны 05 сарын 19-ны өдөр “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт сургалтыг нийт хэлтсийн албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулсанаар хэлтсийн албан хаагчид хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны эрүүл ахуйн талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо 18518298_793278687515801_1070788304471009630_o 18556528_793279080849095_5483634280597792920_o