ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧЛАХ ӨДӨР”-ийг зохион байгууллаа.

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “ИРГЭДЭД ОЙР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ ”-ийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “ХАСУ” нийтийн худалдааны төвийн байранд “ИРГЭДЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧЛАХ ӨДӨР”-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Иргэн, Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 170 гаруй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч 11 ширхэг гадаад паспортыг олгож ажиллаа. Мөн Иргэн, Эд хөрөнгө, Хуулийн этгээдийн бүртгэлийн талаар гарын авлага тараах материал бэлтгэн иргэдэд танилцуулан үйл ажиллагаагаа сурталчлан ажиллаа. IMG_5505 IMG_5522 IMG_5533 IMG_5509