ИРГЭДИЙН АНХААРАЛД

1.Энэ оны 6-р сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт хэсгийн хороодод хүргэгдсэн тул та бүхэн 6-р сарын 12-ны дотор танилцаж, иргэний мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн хэлтэст хандана уу. 2. Сонгогч өөр газар саналаа өгөхөөр бол 6-р сарын 11-ний дотор санал авах байрны ахлах зохион байгуулагчид хүсэлтээ гаргаж, шилжих тасалбараа авна уу. 3.Өөр газраас шилжин ирсэн сонгогч 6-р сарын 15-ны дотор санал авах байранд бүртгүүлнэ үү.