Slide background
Slide background
Slide background
Slide background

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН АРХИВЫН ЦААСАН БАРИМТЫГ ЦАХИМЖУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

23231721_1558077290898374_2065112028_n 23231746_1558077300898373_1757719323_nМонгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн дэд хэсэг “13 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт бичгийг цахимжуулах төсөл”-ийн хүрээнд Архангай  аймгийнУлсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан баримтыг цахимжуулах ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн цэцэрлэг хотод эхлүүлж байна. Дээрх ажлын хүрээнд ОӨУБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Мэдээллийн технологийн газрын ажилтнууд болон төслийг хэрэгжүүлэгч “Эс Ти Экс Ситинет” ХХК хамтран эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ерөнхий ойлголт, эрх зүйн зохицуулалт, цахимжуулалтын болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийн талаарх сургалтыг цахимжуулалтын багийн гишүүд, улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудад зориулан2017 оны 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан баримтыг цахимжуулж, нэгдсэн мэдээллийн систем бий болсоноорэд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд зардал багатай, хүртээмжтэй хүргэх боломж нэмэгдэх юм.     АРХАНГАЙ АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС, ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИМЖУУЛАЛТЫН БАГ
[LayerSliderWP] Slider not found