A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 186 дугаар захирамжаар батлагдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газрын дарга Б.Баасандорж Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO)-ын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, Хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, Жетрогийн Газарзүйн эдийн засгийн судалгааныгруппын дарга Кумагайтай уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцов.                                   

Тус төв нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гадаадын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Монгол улсад шинээр байгуулагдах Нэг цэгийн үйлчилгээний төвийн хийх үндсэн чиг үүрэгтэй нийцэж байгаа юм.  

Санал болгох

Гар зураг болон Эссэ бичгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдийг урамшуулан нийт хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хамт олныхоо хүүхдүүдийг хүлээн авч, Гар зураг болон Эссэ …