A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Өргөдөл, гомдол хүлээн авах

Өргөдөл, гомдол хүлээн авах

Улсын бүртгэлийн хэлтсийн даргад санал хүсэлт, гомдол, мэдээллийг амаар болон бичгээр гаргаж болно. Мөн цахилгаан шуудан, утас, факс, интернэт, холбоо мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан ирүүлэх боломжтой.
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 7 хоног бүрийн “Мягмар” гарагийн 09.00-12.30 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг сонсож, гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шийдвэрлэж байна.
Удирдлага, албан хаагч, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо тус хэлтсийн Иргэн ээлтэй утас 70333209, Бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890 дугаарын утас болон https://burtgel.ar.gov.mn сайт хандан илэрхийлж болно. Шаардлагатай бол өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн /П.Даариймаа/-тай Архангай аймгийн ЗДТГ байрны В корбус 2-р давхарт 201 тоот өрөөнд очиж уулзан санал хүсэлтээ амаар болон бичгээр гарган хандах боломжтой.
Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг бичсэн байх ёстойг анхаарна уу. Харин хамтран гомдол, мэдээлэл гаргаж буй тохиолдолд хүн бүр тус тусын гарын үсгийг зурсан байна.
– Өргөдөл,гомдол хариуцсан мэргэжилтэн П.Даариймаа
– Холбоо барих утас: 94940607
– Суудаг газар: Архангай аймгийн ЗДТГ байрны В корбус 2-р давхарт 201 тоот өрөөнд хандана уу.

Санал болгох

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль.Шинэчилсэн найруулга.

Best free WordPress theme