A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Сумуудад ажиллаа

Сумуудад ажиллаа

 “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд тус хэлтсийн хяналтын улсын байцаагч 2019 оны 05 сарын 01-ээс 25 хооронд Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Хангай, Тариат, Булган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан зэрэг 11 сумын нийт 31 багийн 680 иргэнд хэлтсийн үйл ажиллагааг 2018 оны 11 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Улсын бүртгэлийн тухай багц хуулиуд болон иргэний үнэмлэх авах, сунгалт хийлгэх хугацаа болон хаяж үрэгдүүлсэн тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авагдаж буй талаар мэдээлэл хийлээ. Мөн иргэдийн санал хүсэлт болон өргөдлийг хүлээн авч дээрх сумдын иргэний үнэмлэх гээгдүүлсэн, тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх аваагүй, сунгалт хийлгээгүй нийт 106 иргэний хүсэлтийг хүлээн авч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаа.

Санал болгох

Гар зураг болон Эссэ бичгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдийг урамшуулан нийт хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хамт олныхоо хүүхдүүдийг хүлээн авч, Гар зураг болон Эссэ …