A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь /түүхэн замнал – 1/

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь /түүхэн замнал – 1/

1939 онд Цагдан сэргийлэх газарт паспортын хэлтсийг 6 хүний орон тоотойгоор байгуулж, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Ховд, Завхан, Дорноговь, Хэнтий зэрэг 11 аймгийн цагдан сэргийлэх ангид паспортын бүртгэгч, байцаагч нарыг томилон ажиллуулж байсан бөгөөд 1940 оны 11 дүгээр сарын 23-нд Сайд нарын Зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Монгол Улсад паспортын нэгдсэн журам тогтоон иргэний паспортын дүрэм, түүнийг хэрэгжүүлэх “Ажлын заавар”-ыг баталж, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 67 дугаар тогтоолоор баталжээ.

1940 онд Дотоод явдлын яамны сайдын тушаалаар Паспортын хэлтсийн дүрэм батлагдан Паспортын хэлтэс, ажилтнуудын ажиллах журам, эрх, үүргийг тодорхойлон заасан байна. Үүнд паспортын ажилтан нь цэргийн хувцас форм, алдар цолтой байх, иргэний паспорт олгох, солих, бүртгэх, хасах, дүрэм зааврын биелэлтийг хянах, паспортын журам зөрчигчдийг торгох, үрэгдүүлсэн гээгдүүлсэн явдлыг бүртгэж шийдвэрлэх, паспорт авах эрхгүй хүмүүсээс паспорт хураан авах, хүчингүй паспортыг устгах, хаяг лавлагааны ажил эрхлэх, эрэн сурвалжлалт явуулах зэрэг олон тооны эрх үүргийг тогтоосон байна.

Ийнхүү 1940 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Иргэний паспортын дүрэм”- ийг баталж, Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд “Паспортын хэлтэс”- ийг байгуулснаар “Улсын бүртгэлийн байгууллага”-ын суурь тавигджээ. Тус байгууллагын анхны даргаар Б.Лувсаншарав томилогдон ажилласан байна.

Санал болгох

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 8/

Монгол Улсын Үндсэн хуульд /1992 он/ “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр …