A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 3/

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 3/

1950 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар баталсан “Гэрлэлт ба гэр бүл, асрамж, тэтгэмжийн хууль”-ийг биелүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагыг байгуулах тухай” 286 дугаар тогтоол гарч, 1951 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөн явуулахаар шийдвэрлэн, бүртгэлийн маягтын загваруудыг баталж, аймаг, хотод бүртгэлийн ажлыг эрхлэн явуулах товчоодыг байгуулж, хүн амын бүртгэл байршлыг тогтоож, гэр бүл болон хүүхэд төрсний гэрчилгээ олгож эхэлсэнээр иргэний бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна.

Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг товчоодын эрхлэгч, сумдад сумын захиргааны нарийн бичгийн дарга нар, нарийн бичгийн даргагүй бол сумын захиргааны дарга нарт тус тус хариуцуулжээ. Хожим 1954 онд Сайд нарын Зөвлөлийн 602 дугаар тогтоолоор товчоодыг татан буулгаж аймгуудын цагдан сэргийлэх ангид шилжүүлэн, иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг эрхэлсэн байцаагчийн орон тоо бий болгож, бүртгэлийн ажлыг аймгийн төв, хотуудад уг байцаагчид, сангийн аж ахуй болон орон нутаг дахь үйлдвэрийн газруудад уг байгууллагын боловсон хүчний эрхлэгчид, сумдад сумын нарийн бичгийн дарга гүйцэтгэж байхаар шийдвэрлэн Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газарт иргэний гэр бүлийн хэлтэс байгуулан ажиллуулж байжээ.

Санал болгох

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 8/

Монгол Улсын Үндсэн хуульд /1992 он/ “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр …