A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь /түүхэн замнал – 6/

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь /түүхэн замнал – 6/

НМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны “Хүн амын автоматжуулсан төв регистрийг байгуулах зарим арга хэмжээний тухай” 274 дүгээр тогтоолоор Хүн амын автоматжуулсан төв регистр (ХААТР)-ийг бий болгох, БНМАУ-ын харьяат иргэдэд регистрийн дугаар олгохыг даалгаж, хүн амын тухай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажлыг гардан хийх хүн амын регистрийн товчоог Статистикийн төв газарт 6 орон тоотойгоор байгуулсан байна. Энэхүү товчоо нь 1984-1985 онд ХААТР-ийг бий болгох техник эдийн засгийн гол гол төслийг хийж гүйцэтгэсэн бөгөөд ХААТР-ийн баазын үзүүлэлтүүдийг сонгон хэрэглэгдэх бүх төрлийн маягт, тэдгээрийг хөтлөх, мэдээлэх заавар журам, ангилал, шифр, кодыг боловсруулж батлуулав.

1988 онд багтаан Монгол Улсын харьяат иргэдэд регистрийн карт хөтөлж, регистр /ХААТР-1/-ийн дугаарыг иргэний гэр бүлийн бүртгэлтэй холбож нэгэн цогц мэдээлэл, лавлагааны системийг бий болгожээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 15- ны өдрийн 304 дүгээр тогтоолоор Иргэний бүртгэл, мэдээллийн ажил, үйлчилгээг сайжруулах зорилгоор Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны хүн амын статистик, регистрийн товчоо, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Паспортын хэлтэс, БНМАУ-ын Иргэний баримт бичгийн төв архивыг нэгтгэн “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв”-ийг байгуулж, хүн амын статистик, регистрийн товчоог Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд нэгтгэсэн байна.

Санал болгох

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол улсын засгийн газрын 2018 оны 396 дугаар тогтоолоор баталсан “Монгол улсын иргэний үнэмлэхийг гэмтээх, …