A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 5/

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 5/

Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 42 дугаар тогтоолоор иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг удирдан зохион байгуулах үүргийг Шүүх яаманд хариуцуулж, тус яаманд иргэний гэр бүл, нотариатын хэлтэс, аймаг, хотын гүйцэтгэх захиргаанд иргэний гэр бүл, нотариатын товчоог байгуулжээ. Ийнхүү паспортжуулах ажил 1981 он гэхэд үндсэндээ дуусаж, Монгол Улсын 16 насанд хүрсэн нийт иргэдийн 97 хувь нь паспорттой болжээ.

Энэ ажлын хүрээнд улсын хэмжээнд паспорт бүхий иргэдийн мэдээллийн сан бүрдэж, иргэдийн шилжих хөдөлгөөнд хяналт тавих, мэдээлэл солилцох материаллаг бааз бий болсон төдийгүй иргэдийн шилжилт, оршин суух хаягийн өөрчлөлт, паспорт хураалгах, сольж олгосон тохиолдолд паспортын ажилтан мэдээллийн хуудас бичиж аймаг хотын цагдан сэргийлэх хэлтсийн хаягийн сан, төвийн товчоонд шуурхай илрүүлдэг журам тогтоосон, албан байгууллага, иргэдийн хүсэлтээр лавлагаа өгөх иргэдийн зураг бүхий нэгдсэн сан бий болсон, хугацаатай болон хугацаагүйгээр паспорт олгож, иргэний биеийн байцаалт, шилжилт, хаягийн өөрчлөлт, гэрлэлт, гэр бүлийн байдал, цусны бүлэг зэрэг тэмдэглэлийг багтаасан хууль зүйн ач холбогдол бүхий бичиг баримттай болсон байна.

Санал болгох

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 8/

Монгол Улсын Үндсэн хуульд /1992 он/ “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр …