A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Шинээр гэр бүл болсон хосуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Шинээр гэр бүл болсон хосуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.

Батцэнгэл сумын Улсын бүртгэгч нь сумын ЗДТГ-тай хамтран 2019 онд шинээр гэр бүл болсон хосуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 3 дахь удаагаа энэ сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд 12 хос оролцож, гэрлэлтийн баталгааны ач холбогдолыг ойлгуулах, гэр бүлийн үнэ цэнэ нандин харилцааг бэхжүүлэх, хойч үе удамынхаа өмнө үлгэр дуурайлал болж чадсан бат бөх гэр бүлийг бий болгох зорилгоор шинэ хосууд нь “Гэр бүлийн андгай” өргөх ёслол үйлдэж гэрлэлтийн гэрчилгээг хүндэтгэлтэйгээр гардууллаа. Мөн сумын шинэ гэр бүлийн хороололд өрх бүрт 700м2 газар өмчлөлийн гэрчилгээг гардуулан өгч сургалт мэдээлэл хийж, сумын соёлын төвийн хамт олон урлагын тоглолтоо толилуулж хосууддаа баяр хүргэлээ.

Санал болгох

МЭНДЧИЛГЭЭ

Best free WordPress theme