A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / “БҮРТГЭЛ ТАНЫ ИРЭЭДҮЙ” сарын аяныг зохион байгуулж амжилттай зохион байгууллаа.

“БҮРТГЭЛ ТАНЫ ИРЭЭДҮЙ” сарын аяныг зохион байгуулж амжилттай зохион байгууллаа.

Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсний 79 жил, бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 20-оос 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд “БҮРТГЭЛ ТАНЫ ИРЭЭДҮЙ” сарын аяныг зохион байгуулж амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд Нэг цонхны үйлчилгээний зааланд өдөр бүр “УГТАХ” үйлчлгээг үзүүлж иргэд, аж ахуйн нэгжид заавар зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.

“Бүртгэл таны ирээдүй” аяны хүрээнд нээлттэй өдөрлөгийг 2 удаа зохион байгууллаа. 2019 оны 10 сарын 19-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрийн болон хувийн хэвшил, аж ахуй нэгж байгууллага, ард иргэдийн дунд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Мөн 2019 оны 10 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХАСУ нийтийн худалдааны төвд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Иргэний улсын бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэл үйлчилгээг газар дээр үзүүлж цахим үнэмлэх шинээр, сунгалт, дахин авах, гадаад паспорт олгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох, иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авч ажиллаа.

Санал болгох

“Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгууллаа.

Аяны хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 5 банк, банк бус хадгаламж зээлийн хоршооны …