Онцлох
A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Uncategorized / Шилжилт хөдөлгөөнийг ирэх 02-р сарын 01-нээс зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ

Шилжилт хөдөлгөөнийг ирэх 02-р сарын 01-нээс зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудтай хамтран өнөөдөр /2020.01.15/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар мэдээлэл хийв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийсэн мэдээлэлдээ, УИХ-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан. Хуультай холбогдуулан хоёр ажлын хэсэг ажиллаж, дэд ажлын хэсгийн гишүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Улсын Дээд шүүх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцуулан ажиллаж байна. Ажлын хэсэг хоёр жилийн өмнө байгуулагдаж, өмнөх сонгуулийн тухай хуулиудтай харьцуулахад харьцангуй чамбай хууль болсон гэдгийг тодотгож байв. 12 бүлэг, 83 зүйлтэй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай уг хууль өмнө нь тулгарч байсан хүндрэл, зөрчлийг арилгах, зардал бууруулах зохицуулалтыг хийснээрээ онцлого хууль батлагдсан болохыг онцолж байв. Тухайлбал,  нэр дэвшигч үнэмлэхээ аваад сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхийн тулд дөрөв хоног хүлээдэг байсныг болиулж, сонгуулийн сурталчилгааг үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэх зохицуулалт орсон. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог 6 байгууллага арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуульчилсан болно гэлээ.

Мэдээллийн дараа иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс зогсоохтой холбогдуулан улсын бүртгэлийн системд өөрчлөлт орох эсэх талаар сэтгүүлчид Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодруулсан юм. Тэрбээр, улсын бүртгэлийн байгууллага 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу тухайн иргэн хурууны хээгээ бүртгүүлж сонгуульд саналаа өгөх системийг нэвтрүүлж эхэлсэн, уг системд өөрчлөлт орохгүй гэв. Мөн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж хуульд заасан гэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд туссан онцлог зохицуулалтуудын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад дээрх төрийн байгууллагуудын төлөөлөл тус тусын хариуцах ажлын чиглэлээр тодорхой хариулт өглөө.

Санал болгох

Монгол Улс иргэнээ бүртгэсэн нь  /түүхэн замнал – 5/

Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1977 …