Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 05 сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, түүнтэй холбоотой хууль тогтоомж, санал авах өдөр сонгогчийн бүртгэлийг нягтлан шалгахтай холбоотой анхаарах асуудлуудын талаар хэлтсийн албан хаагч, 19 сумын улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нарт цахим сургалтыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллаа.