A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Д.Дэлгэрсайхан: Ажлын гүйцэтгэлд хурд шаардаж ажиллах болно

Д.Дэлгэрсайхан: Ажлын гүйцэтгэлд хурд шаардаж ажиллах болно

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр /2020.08.07/ орон нутаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, албан хаагчидтай цахимаар холбогдож хурал хийлээ. Үүрэгт ажлаа хүлээн авсан өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, албан хаагчидтай уулзаж, үүрэг, чиглэл өгсөн бол энэ удаад 21 аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэстэй ийнхүү цахимаар хуралдсан юм.

Хурлын эхэнд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг боловсронгуй болгоход цахим технологийн шийдлийг ашиглах, нэвтрүүлэх, үүнийг дагаад нэгжийн дарга нарын ажлын гүйцэтгэлд хурд шаардаж ажиллах болно гэдгийг анхааруулав.

Түүнчлэн ирэх аравдугаар сард зохион байгуулагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдуулан иргэдийн зүгээс гарч болзошгүй санал, гомдол, зөрчлийг цаг алдалгүй шийдвэрлэж, ил тод, нээлттэй ажиллахыг уриалж, ажлын амжилт хүссэнээр өнөөдрийн цахим хурал өндөрлөлөө.

Санал болгох

2020 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршууллаа

http://election.burtgel.gov.mn/ Best free WordPress theme