A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Ebarimt -аараа улсын тэмдэгтийн хураамжаа төлөөрэй

Ebarimt -аараа улсын тэмдэгтийн хураамжаа төлөөрэй

 Монголын хамгийн олон хэрэглэгчтэй #ebarimt аплейкшнд “Төрийн үйлчилгээ” цэс нэмэгдлээ. Энэхүү цэсээр дамжуулан улсын бүртгэлийн 38 үйлчилгээний хураамжийг интернэт банк ашиглан төлөх боломжтой. Бид улсын бүртгэлийн үйлчилгээ авахад заавал банк орж хураамжаа төлөөд төлсөн баримтаа бүртгэлийн хэлтэст авчирдаг байсан бол та банкаар орж цаг заваа алдаж, үйлчилгээний хөлсөнд нэмэлтээр мөнгө төлөх шаардлагагүй болжээ. Мөн та аавынхаа, ээжийнхээ өмнөөс ч төлбөр хураамжийг нь регистрийн дугаараар нь төлөх боломжтой. Төрийн үйчилгээ цэсээр дамжсан гүйлгээ төрийн санд тухайн үйлчилгээг авч буй хүний регистрийн дугаараар шууд шилжин орох аж.
Цаашдаа 25 төрийн байгууллагын 186 үйлчилгээний төлбөр хураамжийг энэхүү цэсээр дамжуулан хийх боломжтой болно.

Санал болгох

МЭДЭЭ 4-Н САР

Best free WordPress theme