A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Left Sidebar / Мэдээ, мэдээлэл / Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн түр зогсооно

Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс эхлэн түр зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох болсныг мэдэгдье.

Санал болгох

МЭДЭЭ 4-Н САР

Best free WordPress theme